Missing piece: Mongolia’s “success” in winning Covid-19

Despite its close proximity to China, where the novel coronavirus originated, Mongolia was rather successful in containing the virus in the early stages of a pandemic – no recorded deaths, zero local transmission, and only cases imported from abroad from repatriated citizens. The country’s early implementation of preventive measures in response to the threat was seen as a “success”, and the government was praised for it. Even the World Health Organization recognized Mongolia’s preparedness system in November. This was up until recently. From as early as January 25th, the government authorized closing all schools and public gatherings, strict border closures, and mandated all citizens to wear masks. Thanks to the government’s early intervention, the country remained Covid-free for 10 months. 

But, was it a success? 

Sure, Mongolia’s preventive strategy had worked, stopping the spread of the virus, but the “success” came at a great price, a cost borne by the people.

As the country faced its first locally transmitted case in November, it also faced the question of whether the people took priority over the nation’s reputation and vice versa. 

After the first case of local transmission was detected on November 11th from a truck driver, the State Emergency Committee (SEC) announced a full curfew of the capital, Ulaanbaatar, where citizens have been asked to stay home and leave only to buy food and essentials. All businesses have been closed except for utilities and essential services. Since then, the capital underwent almost two months-long curfews, with a short break in-between, as the case counts have been increasing rapidly.

Considering Mongolia’s newfound vulnerability towards the virus, it is imperative for people to cooperate with the government to trace and insulate the virus, but we also need the same level of integrity and transparency from our authorities.  

During uncertainty, citizens were told to only trust the information authorized by the SEC, and not get trapped by false information dispersed through social media. But, in reality, the information the SEC provided was vague, insufficient, and only perpetuated further distress and anxiety amongst Mongolian citizens. With ever-changing decisions and information by the SEC, citizens were simply left confused and doubted the whole situation: how well it was handled in the past, how the country is doing now, and how well it is prepared for the coming times.

Although the first community transmission caused great shock, we were not given explicit answers on how the truck driver got infected, and who is at fault. The driver underwent the mandatory 21-day quarantine after entering from Russia and was tested negative three times upon arrival and during the quarantine. Although people who stayed in the same hotel as the truck driver admitted through social media that the isolation procedures were not followed strictly, officials have remained silent. With no one taking responsibility, people began to view those with Covid-19 in a negative light. Society treated the Covid-19 patients as active spreaders of the virus causing social media posts against the infected ones, and oversharing personal information like the infected people’s family members and photos. 

We understand that prevention of further outbreaks should be achieved by any means necessary and have been following guidelines strictly, even if it means many will have no income or food. However, how do unreasonable decisions by the SEC, like allowing public buses or blocking off certain hours for grocery shopping during lockdown, do justice to our situation? It is evident that these situations create more crowds, instead of isolation. When the decision-makers create irrational regulations, people are not only frustrated but a great sense of public distrust in the government ripples throughout society.

The worst part came recently. On the cold winter night of January 20th, a woman who had just given birth was forced to be relocated to a quarantine facility from maternity hospital with nothing but a robe and slippers after testing positive for Covid-19. Claiming that the people’s health should be the priority whilst showing the most inhumane actions… really? Is the well-being of the people even being considered? The dreadful incident, inevitably, catalyzed a  call for change. At the central square of the capital, Sukhbaatar Square, many gathered and organized large demonstrations, some showing up in slippers, robes, and some even bringing their infants to demonstrate the painful scene of a woman and her child. A protest denounced the poor handling of the situation and called for the resignation of the SEC. During the public outrage, the prime minister and the health minister obliged to the public dissatisfaction and offered their resignations. Although the public called for the resignation of health officials, the prime minister said in his resignation statement that he should “assume the responsibility upon himself and accept the demand of the public.”

The prime minister’s resignation and his cabinet came as a surprise to everyone because the decision of resigning by his own decision was seen as an extreme step by many. The general public questioned the motivates behind the resignation. Maybe the prime minister genuinely felt that heinous treatment of a newborn child and its mother must lay on his hand? Maybe, as Bolor, a commentator on Mongolian politics, said it is a “way of escaping from responsibility and accountability,” amid the pandemic? Why exactly the prime minister made such a decision could have been an accumulation of all these things. Or maybe none of them at all. Ultimately, the prime minister took it upon himself for the treatment of the woman and her baby, submitting a resignation to parliament.

So, can we really call Mongolia’s COVID situation a  “success”?

Although we have to commend the government for preventing the virus from spreading among people for a long time and working hard to trace the infected individuals, we should also point to the obvious flaws in their approach. The first real wave of the Covid-19 in Mongolia showed unpreparedness with the impromptu and unplanned response to the threat. Many agree that given the world combated the virus for ten months and the eventual entering to Mongolia should not be seen as unexpected, so a high level of preparedness was expected.

As of now, we are far from concluding, but how the story will end lies in the collective efforts of people and the authority. Maybe there is hope. Maybe, in the end, there is the possibility that this chaos and turmoil might actually unfold into success. 

Дутуу хэсэг: Монгол улс коронавирустэй тэмцсэн амжилт

Хэдий Монгол улс коронавирусын анхны голомт гарсан Хятад улстай хил залгадаг боловч цар тахалын эхэн үед шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг амжиллтай авсан – халдвараас болж нас баралт байхгүй, дотоодод тараагүй, халдварын тохиолдлууд зөвхөн гадаадаас ирсэн иргэдээс илэрсэн. Саяхныг хүртэл Монгол улс хурдан, шийдэмгий хариу үйлдэл авч олон улсад гайхагдаж байсан ба хамгийн гол нь эрт урьдчилсан сэргийлэх арга хэмжээг улс даяар зохион байгуулсан нь энэ “aмжилт”- тай холбоотой. Аль 1-р сарын 25-аас эхлэн Засгийн газар бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн цугларалтанд хориг тавих, ылсын хил хаагдаж, бүх иргэдэд маск зүүхийг үүрэг болгосон.Шуурхай ажилласны үр дүнд Монгол улс 10 сарын турш коронавирусыг дотооддоо алдалгүй тогтоож чадсан ба Дэлхийн эрүүл мэндийн яам 11 сард манай улсын бэлэн байдлыг үр дүнтэй гэж сайшаасан.

Гэхдээ яг амжилт байсан уу?

Төрөөс хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан нь дотоодод тахал тараагүйгээс харагдаж байгаа боловч энэ “амжилт”-ын золиос нь ковид ард иргэд байсан юм шиг.

11 сард анхны дотоод халдвартай нүүр тулгарахад удирдлагуудын шийдвэрт иргэд эсвэл өөрсдийн “амжилт”- тай гэсэн нэр хүнд эхэнд тавигдаж байсан эсэх нь эргэлзээтэй. 

11 сарын 11-нд ачаа тээврийн жолоочоос эхтэй дотоодын халдвар анх илэрхэд Улсын Онцгой Комисс (УОК)  хатуу хөл хорио тогтоож, иргэдийг гэрээс гарахгүй, зөвхөн хоол хүнс авахаар зорчихыг зөвшөөрсөн. Зайлшгүй шаардлагатай үйлчилгээ явуулдаг салбаруудаас бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа зогссон. Хэдий хөл хорио дундаа нэг завсарласан боловч  халдварын тоо эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотой хөл хориог сунгасаар бараг л 2 сар болжээ.

Мэдээж бүх нийтэрээ энэ хэцүү байдлыг даван туулахыг хүсч байгаа тийм ч болохоор иргэд удирдлагуудынхаа заавар зөвөлгөөг сайн даган мөрдөн, хамтарч ажиллах нь чухал боловч эргүүлээд эрх баригчид адилхан иргэдтэйгээ нэгдмэл, гол нь ил тод байхыг шаардах нь зөв.

Энэ түгшүүртэй байдалд иргэд янз бүрийн олон нийтийн сүлжээгээр тараах буруу мэдээлэлд авталгүй, зөвхөн УОК-оос үнэн зөв мэдээллийг авч байхыг зөвлөсөн. Гэхдээ бодит байдал дээр, УОК-оос гаргаж байгаа мэдээлэл санаа зовсон, айсан иргэдийн асуултанд тоймтой хариу өгөхгүй, бөөрөнхийлсөөр байдаг. Байнгын өөрчлөгдөх шийдвэрүүд, мэдээллүүдээс болж иргэд эргэлзэн, итгэлгүй байна: өмнө нь нөхцөл байдлыг хэр сайн зохицуулж байсан, одоо бид ямар байдалтай байгаа, дараагийн үе шатанд бэлэн байдал хангагдсан эсэх.

Хамгийн анх тээврийн жолоочоос анхны дотоод халдвар илэрч нийгэмд том цочрол авчирсан хэдий ч жолооч яг яаж халдвар авсан, хэн үүнд буруутай нь мэдэгдээгүй. Жолооч ОХУ-аас орж ирсний дараа шаардлагатай 21 хоногийнхоо тусгаарлалтыг дуусгасан ба  анх ирэхдээ мөн тусгаарлалтын хугацаанд нийт 3 шинжилгээ авахад сөрөг гарсан.Жолоочтой нэг газар тусгаарлагдсан хүмүүс олон нийтийн сүлжээгээр тэр газарт халдвар хамгааллын дүрэм чанд мөрдөгдөөгүйг илчилж байсан боловч удирдлагууд ам нээсэнгүй. Хариуцлага тооцох газар байхгүй зөвхөн халдвар авсан иргэний талаар мэдээллэснээр сүүлдээ өвдсөн хүн нь буруутай мэт ад үзэгдэж эхэлсэн. Гэмт хэрэгтэн шиг л жолооч ба түүний гэр бүлийн хувийн мэдээллийг дэлгэж байсан. 

Бид халдварыг байж болох бүх аргаар цааш нь иргэдийн дунд тарахаас сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг ойлгон дүрэм журмаа сайн дагасаар байгаа. Гэтэл хүмүүсийг тусгаарлах зорилготой хөл хорионы үеэр нийтин тээвэр ажиллуулж, хүнсний дэлгүүр тодорхой цагт л орохыг зөвшөөрөх гэх мэт ойлгомжгүй шийдвэрүүд хүмүүсийг нэг дор олноор нь цуглуулж хөл хорионы хамаг утгыг алдагдуулсан. Шийдвэр гаргагчид ийм байдлаар бодлогогүй зохицуулалт хийхээр чинь хүмүүс бухимдахаас гадна иргэдийн төрд итгэх итгэл буурч байна.

Хамгийн аймшигтай нь 1 сарын 20-нд амаржаад нэг хонож байгаа эмэгтэйгээс халдвар илэрсэн болохоор нь өвлийн тэсгэм хүйтэн -20 хэмд дан халат углааштай нь тусгаарлалт руу шилжүүлжээ.Хүмүүсийн эрүүл мэнд энэ цаг үед хамгийн чухал гэдэг мөртлөө энэ хүнлэг бус үйлдлээ бас  хүмүүсийн төлөө байсан гэх үү? Энэ аймшигт явдал нь харин ард иргэдийг өөрчлөлтийн төлөө босох дохио нь болжээ.Амаржсан эхийг нялх хүүхдтэйгээ ямар өр өвдөм байдалтай байсныг харуулах гэж зарим хүмүүс халаттай, хүүхдээ тэвэрсэн Сүхбаатарын талбайд цуглаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Иргэд нөхцөл байдалд хариуцлагагүй хандаж байгааг эсэргүүцэн УОК-ыг огцрохыг шаардаж байлаа. Олон нийтийн эсэргүүцлийн үр дүнд Шадар сайд мөн Эрүүл мэндийн сайд нар огцрох өргөдлөө өгсөн.Дөнгөж төрсөн эмэгтэй ба нялх хүүхдэд зүй бус хандсаны хариуцлагыг Ерөнхий сайд хүлээж, “олон нийтийн шаардлагыг хүлээн авч, Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа үүрэх ёстой” гэж хэлээд огцрох өргөдөл гаргалаа.

Ерөнхий сайд огцорч, өөрийн танхимаа огцруулах шийдвэр гаргасан нь олон нийтийг гайхшруулсан нь ойлгомжтой. Иргэд энэ огцом шийдвэрийн цаана ямар шалтгаан байж болохыг гайхсан. Ерөнхий сайд дөнгөж төрсөн нялх хүүхэд болон түүний эхэд хүнлэг бус хандсанд үнэхээр чин сэтгэлээсээ гэмшсэн болохоор уу? Эсвэл хариуцлага, хариуцлагаас мултрах зам байсан уу? Энэ бүгд шийдвэрийн шалтгаан байж болох юм. Эсвэл эдгээрийн аль нь ч үнэн шалтгаан биш байх. Эцэст нь Ерөнхий сайд эмэгтэй болон түүний нялх хүүхдэд хүнлэг бус хандсаны хариуцлагыг өөр дээрээ хариуцаж, огцрох өргөдлөө гаргасан.

Энэ харин “амжилт” уу, юу вэ?

Хэдийгээр засгийн газар коронавирусыг удаан хугацааны турш иргэд дунд тарахаас сэргийлж, халдвар авсан иргэдийн хавьтлыг сайн мөшгиж байгааг нь сайшаах хэрэгтэй боловч зарим илэрхий алдаануудыг нь илчлэх хэрэгтэй. Монголд анхны коронавирусын давалгаа нь хойно хойноосоо төлөвлөөгүй, ойлгомжгүй шийдвэрүүд гаргаж байсан нь шийдвэр гаргагчдын бэлтгэлгүй байдлыг харуулж байна. Коронавирус 10 сарын турш дэлхийг донсолгож, яригдан Монголд орж ирэх нь ойлгомжтой байсан байхад энийг тооцоолж бэлтгэл байдлаа хангасан баймаар гэж бухимдсан хүмүүс олон.

Яг одоогийн байдлаар дүгнэлт хийхэд эрт байна, гэхдээ энэ үйл явдал яаж дуусах нь иргэд засгийн газар хоёрын хамтын хүчин чармайлтаас л хамаарна, үнэхээр амжилттай энэ бүхний цаана гарах боломж ч байгаа.

This article was written by Jono Ganbold currently based in Mongolia. Please send an email to bg1949@nyu.edu to get in touch.

Photo Credit: Гэрэл зургийг Mpa.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *